МАЛ ЭМНЭЛГИЙН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГЭРЧИЛГЭЭ ЦАХИМЖИЛАА

МАЛЧИН , АМЬТАН МАЛЛАГЧ, МАЛ АМЬТАН ӨМЧЛӨГЧДИЙН АНХААРАЛД:

2020 оны 1 сараас эхлэн Мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар бүртгэж олгодог боллоо. Иргэн тус сумын харьяа Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дээр очиж мал эмнэлэгийн гэрчилгээг бичүүлэн, тухайн нэгж Мал эмнэлгийн тасаг руу цахимаар илгээнэ. Тус тасаг гэрчилгээг баталгаажуулан буцааж МЭҮН-рүү илгээснээр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гэрчилгээг хэвлэж өгөх зарчмаар явагдана.

Иймд та дараах зүйлийг анхаарна уу !

1. Мал эмнэлгийн гэрчилгээ авахдаа бод, бог малыг нядлан тээвэрлэж байгаа бол малын толгой, арьсыг авч ирж МЭҮН дээр зургийг нь даруулан баталгаажуулах

2. Амьд мал тээвэрлэж байгаа бол МЭҮН Бод, бог малын зургыг дарж баталгаажуулах

Малчид, мал бүхий иргэд та бүхэн өөрсдийгөө аливаа эрсдэлээс сэргийлэн, Мал амьтны эрүүл мэндийн хуульд заасан үүргээ биелүүлэхийг зөвлөж байна. Мал эмнэлгийн гэрчилгээ нь зөвшөөрөл олгосон малын эмчийн нэр, малчны нэр хаяг, малын нас, зүс, хүйс, хүрэх газрын мэдээлэл зэргийг харах боломжтой тул хүнсний эрүүл ахуй, аюулгүй талаас болон хулгайгаас урьдчилан сэргийлэх хяналт тавихад тохиромжтой юм.

ХХААХҮЯ-аас олгодог малын “бар” кодоор дамжуулан дэлгүүр, зах, худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа махны гарал үүслийн талаарх мэдээллийг харах давуу талтай байна.

Манай сум он гарсаар: Отор нүүдэл, мал, мах гадагшаа 162, ирсэн 24, дотороо 3 мал эмнэлгийн гэрчилгээ олгож, Мал эмнэлгийн төлөвлөгөөт ажлыг халдварт, шимэгчтэх өвчны тархвар зүйн судалгаанд үндэслэн боловсруулан цахим системд оруулсан. Нийт угаалга 262815, туулга 273064, боловсруулалт 262146, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 7 төрлийн вакцинаар 82731 толгой мал төлөвлөгөөт бусаар 4000 толгой  төлөвлөөд байна. Нийт 880756 толгой мал хамруулахаар төлөвлөөд байна.Халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ 80,7 % тай байна.

Иргэдийн анхааралд: биеүүлээнгй тохиолдолд зөрчлийн болон, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

 Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйл.

Дархлаажуулалтын ажил зохион байгуулах

9.1.Энэ хуулийн 6.4-т заасан дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр зохион байгуулна.

9.4.Дархлаажуулалтын товыг мал эмнэлгийн тасаг тогтоож, баг, хорооны Засаг дарга малчин, амьтан маллагчид зарлан мэдээлнэ.

9.5.Дархлаажуулалтыг гэрээт, эсхүл дайчлагдан ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж холбогдох заавар, журмын дагуу хийнэ.

9.6.Дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага болон мал эмнэлгийн тасаг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

9.7.Дархлаажуулалтын технологийн хяналтыг мал эмнэлгийн улсын байцаагч, үр дүнгийн хяналтыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори, шаардлагатай тохиолдолд улсын мал эмнэлгийн лаборатори хэрэгжүүлнэ.

9.8.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч дархлаажуулалт хийх үед дараахь үүрэг хүлээнэ:

9.8.1.товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах;

9.8.2.мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.