Төрийн захиргаа удирдлагын салбарт:
Сумын Засаг даргын а/06 дугаар захирамжаар сумын засаг даргын жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөвлөгөөг боловсруулан засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн улмаар 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.Сумын Засаг даргын а/09 дугаар захирамжаар соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого, 474 дүгээр “Нийтийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, 2021 оны 211 дүгээр “Коронавируст халдварын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сумын төвийн ундны усны үнийг тэглэн, ус түгээгчтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Хүнс хөдөө аж ахуй байгаль орчны салбарт:
Мал аж ахуйн чиглэлээр: 2021 оны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэх, вакцинжуулалтын хуваарийг гаргах, төслийг бэлэн болгож хянуулах, 1 дүгээр сард идэвхгүй тандалт хийсэн “Галзуу”, “Адууны хачгийн халуун буюу бабезиоз” өвчний талаар зөвлөмж боловсруулж сумдад хүргүүлж малчид иргэдийг мэдээллээр хангаж ажиллаа.
Сум бүр 2022 онд Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний захиалгыг МЭҮНэгж бүрээр, сумын нэгтгэлээр загвар хүснэгтийн дагуу гаргаж сумын засаг даргын тоот хавсаргаж ирүүлсэн6 Төлийн булчин цайх өвчний тандалт судалгааг гаргаж холбогдох дээд газарт хүргүүлсэн. Малын хээл хаялтын идэвхигүй тандалт судалгаа хийсэн. Мал эмнэлгийн тасгийн бэлэн байдлын дэд төлөвлөгөө батлуулсан. Бруцеллёз өвчний 2021 онд урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргуулж засаг даргын захирамж гаргуулан ажилласан. Малчин мал бүхий өрхөд Цэвэр орчин-Эрүүл мал тохижилт соёлжилтийг хангуулах журам боловсруулан ажилласан.
Хүнсний чиглэлээр: Хүнсний нөөцийн мэдээ долоо хоног бүрийн 1, 4 өдөр гарган холбогдох дээд газарт хүргүүлж байна. Сүүлийн 7 хоногийн мэдээгээр Гурил 5тн, будаа 3тн, элсэн чихэр 1,2тн, ургамлын тос 250кг, шингэн сүү 150л, хуурай сүү 90кг, төмс 200кг, лууван 20кг, нөөшилсөн мах 20кг, өндөг 200ш, гурилан бүтээгдэхүүн 150кг байна. “Их бүрд”, “Тэнгэрийн оргилго”, “Алтан тал”, “Эрээн-уул” дэлгүүрүүдийн архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг бүрдүүлж, аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх хууль эрх зүйн хэлтэст хүүргүүлсэн.
Газрын харилцаа хот байгуулалтын салбарт:
Шинээр газар эзэмших хүсэлт гаргасан 3 иргэний өргөдөлийг хүлээн авч цахим системд бүртгэсэн. Газар эзэмших 205 нэгж талбарт 2021 оны газрын төлбөрийн ноогдуулалт үүсгэн төлбөрийн нэхэмжлэл 100% үүсгэсэн. Засгийн газрын 2019 оны 476 дугаар тогтоолоор батлагдсан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг зарласантай холбогдуулан сумын хэмжээнд атаршиж орхигдсон, ашиглалтгүй болсон тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөл боломжийн бүрдүүлэх зорилгоор сумын хэмжээнд ашиглалтгүй орхигдсон тариалан болон атаршсан газрын судалгааг гаргаж ГЗБГЗГ-т хүргүүлсэн. ГЗБГЗГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан ”Улсын хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх үйл ажилгааны төлөвлөгөө ” батлагдан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний дагуу хаягийн мэдээллийн системийг ашиглан зам, гудамж талбай, нэгж табар, үл хөдлөх хөрөнгөт хаяг,нэр, дугаар олгох,засварлах ажлыг сумын хэмжээнд гүйцэтгэн ажиллаж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны “Отрын бүс нутаг тогтоох ,журам батлах тухай ” 96 дугаар тогтоолын хэрэгжилт, ашиглалт , хамгаалалтын талаарх судалгааг сумын хэмжээнд гарган аймгийн ГХБХБГ-т хугацаанд нь хүргүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэсийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210 тоот хүсэлтийн дагуу Тус хэлтэсийн харьяа Бүрд сум дахь цагдаагийн кобаны барилгын 6202000051 нэгж талбарын дугаартай 1242мкв талбайтай газрын сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 тоот захирамжаар Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эзэмшүүлснийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн газарт сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/16 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлж гэрээ гэрчилгээг шинэчлэн олгосон.
Улсын бүртгэлийн салбарт:
Шинээр төрсөн хүүхэд- 1,нас баралт -1, гэрлэсний бүртгэлд-1, шилжин ирсэн-3 шинэчилсэн бүртгэлд –3, олгосон үнэмлэх шинээр - 12 Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн -2 Иргэний улсын бүртгэлийн лавлагаа- 4, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ -1, Нийт 28 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Нийгмийн хамгааллын салбарт:
Нийгмийн даатгалын чиглэлээр: 2021 оны 02-р сард нийт 516 иргэнд өндөр насны-372, тахир дутуугийн-66, болон тэжээгчээ алдсаны-7 тэтгэвэрт нийт 178887455 төгрөгийн тэтгэвэр тавьж олгосон. Тус сард 5 иргэн малчнаар өндөр насны тэтгэвэрийг 1иргэн, тахир дутуугийн тэтгэвэр 1, тус тус тогтоолгосон. 1 иргэн шинээр СДД-д хамрагдсан. 16-н ААНэгжийн тайланг авч хэлтэст явуулсан. Өндөр насны тэтгэврийн шилжилт хөдөлгөөний өргөдөл 2 иргэнээс ирснийг шийдвэрлэсэн. Оршуулгын тэтгэмж-1, Ажилгүйдлийн тэтгэмж -1 иргэн тус тус тогтоолгосон. Тэтгэврийн хувийн хэргийн тооллогыг хийсэн. Эрүүл мэндийн даатгалыг 30 иргэн шимтгэлээ төлж баталгаажуулсан.Нийгмийн халамжийн чиглэлээр: 1 ахмад настанг асаргаанд оруулсан. 2-р сарын халамжийн үйлчилгээ авагчдын олголтын жагсаалтыг гарган дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Нийт 5 иргэнээс өргөдөл хүлээн авч шийдвэрлэн ажиллаад байна.
Санхүү эдийн засгийн салбарт:
Татварын чиглэлээр: 2 дугаар сарын 23-ны байдлаарх орон нутгийн орлого Хувь хүний орлогын албан татварт 903.4мян төг, Галт зэвсгийн албан татварт 60.0мян төг, Улсын тэмдэгтийн хураамжид 15.8мян төг, Газрын төлбөрт 3.2мян төг, Хүү торгуулвд 536.5мян төг нийт 1517.3мян төг төвлөрсөн байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан 28 иргэний материалыг шалгаж тайланг хүлээн авч 15707.5мян төгрөгийн буцаан авалтын нэгтгэлийг холбогдох газарт хүргүүлсэн. Суутганы тайлан гаргадаг 24, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан гаргадаг 14, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргадаг 4, 2020 онд Аж ахуй эрхэлсний орлогын албан татвар төлсөн 22 иргэний тайлангуудыг тус тус хуулийн хугацаанд гаргаж илгээгээд байна. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 4-р хуралдаанд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн танилцуулга, нөлөөллийн шинжилгээ, тогтоолын төслийг хэлэлцүүлж албан татварын хувь хэмжээг батлууллаа.
Санхүүгийн чиглэлээр: Төрийн болон орон нутгын өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулан дарга, нарийн бичгийн дарга, болон гишүүдийг томилж ажиллав.
Сумын засаг даргын А/03 захирамжаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний тендер зарлаж одоогоор материал санал хүлээн авах шатандаа явж байна. Сумын засаг даргын А/12 захирамжаар ЕБС-н сурагчдын үдийн цайны материал худалдан авах тендерийг зарлаж техникийн тодорхойлолт боловсруулах шатандаа явж байна. Сумын засаг даргын А/13 захирамжаар СӨББ-н хоолны материал худалдан авах тендерийн техникийн тодорхойлолтыг боловсруулж, материал хүлээн авахаар бэлтгэж байна. Сумын засаг даргын А/14 захирамжаар ЕБС-н хоолны материал худалдан авах тендерийн техникийн тодорхойлолтыг боловсруулж, материал хүлээн авахаар бэлтгэж байна. Төрийн сангийн өдөр тутмын ажил гүйлгээг хянан баталгаажуулж ажиллав.
Батлан хамгаалах, онцгой байдлын салбарт:
Сумын Засаг даргын а/08 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийг шинэчилэн байгуулсан. Мөн Сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулсан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр а/15 дугаар захирамж гарган цагаан сарын баярын өдрүүдэд нийт 116 албан хаагч, 31 автомашинтайгаар сумын төвийн 2 хяналтын пост болон хөдөлгөөнт эргүүл, шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэж ажиллаа. Цэргийн жинхэнэ алба хаасан иргэдийн судалгааг гаргаж аймгийн Цэргийн штабт хүргүүлэв.
Боловсролын салбарт:
Ерөнхий боловсролын сургууль: Монгол улсын засгийн газраас ЕБС-ийн 2020-2021 оны 2-р улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэхээр 01-р сарын 29 -ны 21 тушаалаар 2-р сарын 01 -нээс Теле хичээлийн агуулга, хуваарь хүргүүлсний дагуу анги удирдсан багш нар эцэг эх, ангийн группээр дамжуулан теле болон цахим хичээлийн хуваарийг тавьж, сурагчдын үзэлтэд хяналт тавьж эргэх холбоотой ажиллаж байна. Долоо хоног бүрийн баасан гарагт теле хичээлийн нэгтгэл судалгааг Боловсролын газарт илгээж, мэргэжлийн багш нарын бэлтгэсэн цахим хичээлийг нэмэлтээр судлан тэмдэглэл хөтлөн, мэргэжлийн багш нараасаа зөвлөгөө аван агуулгаа нөхөж ажиллаж байна.Нийт 331 сурагчдаас бүрэн үзсэн- 81, 70-100 хувь үзсэн -51, 50-70 хувь үзсэн -49, 50-аас доош хувь үзсэн -28, огт үзээгүй -122 сурагч үүнээс теле хичээл үзэх боломжгүй 80 сурагч байна. Теле хичээл үзэх боломжгүй 12 сурагчдад хэвлэмэл материал гарын авлага тарааж, 14 багш цахим хичээл бэлтгэн долоо хоногт 36 сурагч үзэж агуулгын хоцрогдол нөхөж ажиллав.Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн угтан 1-12-р ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон аргазүйгээр хүүхдүүдтэй ажиллаж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх аяны удирдамжийн дагуу анги удирдсан багш, сурагчид идэвхтэй оролцов. 1-2-р анги Өвөрхангайн магтаал шүлгийг 50 сурагч цээжилж, 20 сурагч олон нийтэд түгээж, 3-5 -р анги 7 ажил зохион байгуулан 50 сурагч хамрагдаж, 254 хүнд, 6-9-р анги 14 ажил зохион байгуулан 27 сурагч хамрагдан 301 хүнд, 10-12-р анги 4 ажил зохион байгуулан 21 сурагч хамрагдан 115 хүнд тус тус түгээн дэлгэрүүлсэн байна.1-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд 86 сурагч оролцож, 21 сурагчдын бүтээлийг олон нийтэд түгээж, Миний Өвөрхангай шүлгийн уралдаанд 6-9-р ангийн 16 сурагч оролцож, 8 сурагчийн бүтээл олон нийтэд түгээж, 10-12-р ангийн сурагчдын эссэ бичлэгийн уралдаанд 10 сурагч тус тус оролцов.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: 2021 оны 02 дугаар сард цэцэрлэгийн байгууллага дараах ажлыг хийж хэрэгжүүлэн ажиллаа. Үүнд: Цэвэрлэгээ, ариутгал:
Байгууллагын гадаах орчинг 1 удаа, доторх орчин, анги, танхимын ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг цэвэрлэгээний хуваарийн дагуу 7 хоногт 3 удаа цэвэрлэгээ ариутгал хийлээ. Цэцэрлэгийн өрөө тасалгаа танхимуудад ариутгал хийж агаар сэлгэлт хийж байна.
Байгууллагын ДХЗ нь төлөвлөгөөний дагуу байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт шалгалт хийж 14 хоног тутамд үнэлгээ дүгнэлтийг өгч удирдлагад танилцуулж гарсан зөрчлийг арилгуулж шаардлага тавьж ажиллаа.
Мэдээлэл, сургалт:
Байгууллагын мэдээллийн цаг 7 хоног бүрийн 1 дэх өдөр байдаг. Үүний дагуу багш ажилчдын дотоод цуглаан 2 удаа, ЗАН-ийн хурал 1 удаа зохион байгууллаа.Эрхлэгч Сумын ЗДЗ-ийн хуралд 2 удаа, ИТХ-ын 4 дүгээр хуралдаанд оролцож, сумын онцгой байдлын хуралд 1 удаа суулаа.Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 10 дах жилийн Үндсэн сургалтанд 1 багш хамрагдаж байна. Цаг үеийн болон бусад мэдээ мэдээллийг байгууллагын грүп хаягаар тухай бүр мэдээллэж байна.
Хүүхдэд зайн сургалт зохион байгуулалт, багшийн цахим хичээл:
Бүлэг бүр эцэг эх хүүхэдтэй грүп хаягаар теле хичээлийн давталт, хэвлэмэл даалгаврын гүйцэтгэлд анхаарч хамтран ажиллаж байна.ӨВ БСУГ-аас зохион байгуулж байгаа цахим хичээлийг бүлэг тус бүрийн хүүхдэд үзүүлж судалгаа мэдээг цаг тухайд нь БСУГ-т хүргүүлж байна.Багш бүр хөтөлбөрийн сэдвийн дагуу хэвлэмэл даалгавар бэлтгэн хүүхдэд хүргүүлсэн дагуу эцэг эхтэй холбогдож заавар чиглэл өгч байна.Багш бүр цахим хичээл бэлтгэж хүүхдэд эцэг эхээр дамжуулж хүргэж байна.Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмж мэдээллийг багш, ажилтан бүр эцэг эх асран хамгаалагч, хүүхдэд тогтмол цахимаар хүргэж мэдээллэж байна. Маск тогтмол зүүж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хамт олноороо мөрдөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт:
Хөдөөгийн багийн 4 эмч жирэмсэн болон 0-5 насны хүүхэд архаг хууч өвчтэй, ахмад настан, ХБИ иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, сар болгон гэрийн эргэлтийг хийж байна. 2-р сард багийн эмч нар гэриийн идвэхтэй хяналтаар 22 хүнд үзлэг хийж, 3-н жирэмсэн эхийг хяналтан авсан байна. АД,ЧШ-ийн үзлэгт 18-100 насны 76 хүн үзлэгт хамруулж, Артерийн гипертензийн эрсдлийн үнэлгээ өндөр ирэгдийг их эмчийн үзлэгт хамруулан эмчилэн эрүүлжүүлж байна.Мөн сар болгон өдрийн эмчилгээ , гэрийн эргэлтээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Багийн эмч нар шаардлагатай иргэдийг их эмч нарт үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Их эмч нар 110 үзлэг хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.Ирсэн түргэн тусламжийн дуудлаганд эрэмбэлэн ангилалт хийж түргэн тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Энэ сард нийт 43 түргэн тусламжийн дуудлага ирсэнээс 23 алсын дуудлага ирсэн. Мөн эрүүл мэндийн төвийн \Бүрд эрүүл мэндийн төв / facebook хаягыг ажиллуулж ард иргэдэд сэрэмжлүүлэг эрүүл мэндийн мэдээ мэдээллийг байнга байршуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн төвд дуудлага хүлээн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх утас / 89895365/ байршуулан 24 цагаар ажиллуулж байна.Өглөө бүр эрүүл мэндийн газарт сургалт, сурталчилгааны ажлын мэдээ, Эмнэлгийн бэлэн байдлын дэмжлэгт хяналтын мэдээ, Халдваргүйтгэлийн мэдээг 09-10 цагт өгч, өдөр 16-17 цагт тагнуулын газарт томуу томуу төст өвчний мэдээ, өглөө 07-08 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд мэдээг тус тус өгч байна. Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна.Үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг улавчаар хангаж байна. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлуулан эмнэлэгийн эмч ажилчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар зөвлөгөө, зөвлөмжийг эмнэлгийн коридорт ТВ –ээр тогтмол явуулж байна. Эрүүл мэндийн төвийн нөөцөд 37 ширхэг ус нэвтэрдэггүй комбинзон, 5 ширхэг нүдний шил, 35 ширхэг N95 маск, 6 ширхэг усны гутал, 30 ширхэг вирусийн эсрэг эм, санитол 4л, 7 литр спирт, Нүүрний хамгаалалт-5 ширхэг , цогцос уут -3ш, 1000ш маск , 500 ширхэг нэг удаагийн бээлийний нөөцтэй байна.Аймгийн эрүүл мэндийн газраас цахим хурал зөвөлгөө, сургалтыг тогтмол хийж байна. Энэ сард эрүүл мэндийн төвд нийт 28 иргэн хэвтэн эмчлүүлж эрүүл мэндийн ахнан шатны тусламж үйлчилгээг авсан байна. КОВИД-19 –ээс урьдчилан сэргийлэх зорилгоор УБ хотоос ирсэн иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалтад нийт 17 хүн байна. Коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэд байхгүй байна. Эрүүл мэндийн төв үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 604,8м2 талбайд цэвэрлэгээ халдваргүйтгэлийг өдөрт 2- 3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж байна. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дадлагыг өдөр бүр хийх байгаа бөгөөд бүртгэлийн хуудсыг хөтөлж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР