ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Төрийн захиргаа удирдлагын салбарт:

Суманд Коронавируст Ковид-19-ын халдвар батлагдсантай холбогдуулан 3-н захирамж гаргаж ажиллаа. Үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гарсангүй. ЗДТГ болон төсвийн байгууллагын ажилчид бүгд гэрээсээ цахимаар ажиллаж байгаа болно.

Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 3-н захирамж, Засаг даргын тамгын газрын даргын бүрэн эрхийн хүрээнд 3 тушаал тус тус гаргаж ажиллаа.

Хүнс хөдөө аж ахуй байгаль орчны  салбарт:

Мал аж ахуйн чиглэлээр: Сумын Засаг даргын А/23 дугаар захирамжаар дэлхийн банкны  санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд малчин өрхүүдэд тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн байгуулан, тэжээл тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт сумын хэмжээнд 628 малчин өрх уг тэжээлийн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 562 өрх тэжээлээн авч 89%-тай тараагдаад байна. 4 дүгээр сарын байдлаар том малын зүй бус хорогдол адуу 35, үхэр 33, хонь 1018, ямаа 794 нийт 1880 толгой мал хорогдоод байна. Төл бойжилтын хувьд гүү 331, үнээ 412 ингэ 8, хонь 47682, ямаа 29163 нийт 77596 толгой мал төллөсөн бөгөөд мал төллөлт 59%-тай байна.

Хүнсний чиглэлээр: Хүнсний нөөцийн мэдээ долоо хоног бүрийн 1, 4 өдөр гаргаж өгч байна.  Сүүлийн 7 хоногийн мэдээгээр Гурил 8,25, гоймон 0,501, будаа 5,2тн, элсэн чихэр 1,145тн, ургамлын тос 5кг, шингэн сүү 0,307тн, хуурай сүү 0,09тн, төмс 0,466тн, нөөшилсөн мах 0,0456тн, өндөг 540ш, гурилан бүтээгдэхүүн 0,323тн байна. Ковид-19 цар тахлын халдвар батлагдсантай холбогдуулан хүнсний 5-н дэлгүүрийн хүргэлт хийх хуваарийг гарган батлуулж, дэлгүүрүүд хуваарийн дагуу түгээлтээр ажиллаж байна.

Газрын харилцаа хот байгуулалтын салбарт:

ГЗБГЗГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан ”Улсын хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх үйл ажилгааны төлөвлөгөө ” батлагдан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний дагуу хаягийн мэдээллийн системийг ашиглан зам, гудамж талбай, нэгж табар, үл хөдлөх хөрөнгөт хаяг,нэр, дугаар олгох, засварлах ажлыг сумын хэмжээнд гүйцэтгэн ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаар албан тоотын дагуу Сумын нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд станц, хувиарлах байгууламж, холбоо мэдээллийн кабель шугам, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын, цэвэр ус, дулаан дамжуулах, түгээх, хувиарлах байгууламж, бохир ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас  газрыг холбогдох хууль журмын дагуу тогтоох зураглах ажлыг хийж гүйцэтгэж байна. Сумын 90 жилийн ойн ажлын хүрээнд сумын төвийн гэр хороололын хашааны өнгө, хээ, загварын судалгааг хийж боловсруулж байна.Суманд /Ковид-19/ вирус илэрсэнтэй холбогдуулан сумын төвийн айл өрхийн байршилын зураг, шинээр гаргах шаардлагтай 00-н байршилын зураг, Аюултай хог хаях цэгийн зураг тус бүрийг хийж гүйцэтгэсэн.

Улсын бүртгэлийн салбарт:

Суманд ковид-19 цар тахлын халдвар гарсантай холбогдуулан гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд энэ сарын байдлаар шинээр төрсөн хүүхэдийн бүртгэл-6 хийгдсэн. Хөл хорио тогтоосон тул өөр ямар нэгэн бүртгэл мэдээлэл хийгдсэнгүй.

Нийгмийн хамгааллын салбарт:

Нийгмийн даатгалын чиглэлээр: 1. 2021 оны 04-р сард нийт 496 иргэнд өндөр насны тэтгэвэр олгосоноос  өндөр насны-431 иргэнд 162.633.532 төгрөг тахир дутуугийн-61 иргэнд 18.752.110 төгрөг болон тэжээгчээ алдсаны-7 иргэнд 2,078.333 төгрөг  олгосон. Тус сард  1 иргэн малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Мөн 2 иргэн шинээр СДД-д хамрагдсан, 16-н ААНэгжийн тайланг авч хэлтэст явуулсан. ХЧТА-н тэтгэмжийг 1 иргэнд 92952 төгрөг олгосон. ЖАТ –н тэтгэмжийг 2 иргэнд 2,960,243 төгрөг олгосон. Өндөр насны тэтгэврийн шилжилт хөдөлгөөний өргөдөл 1 иргэнээс ирснийг шийдвэрлэсэн. Оршуулгын тэтгэмж-2 иргэнд 2000,000 төгрөг олгосон. Ажилгүйдлийн тэтгэмж -2 иргэнд 1,281,856 олгосон. Эрүүл мэндийн даатгал 13 иргэн шимтгэлээ төлж баталгаажуулсан.

Нийгмийн халамжийн чиглэлээр: Шинээр төрсөн 5 хүүхдийн бүртгэлийг баталгаажуулж халамжийн мөнгөнд хамруулсан. Хүнсний эрхийн бичиг олгох дэлгүүрийн нээлттэй сонгон шалгаруулалт болж 2 аж ахуй нэгж оролцсоноос “Их бүрд” дэлгүүр шалгаран 2021 онд хүнсний эрхийн бичигээр бараа олгохоор болсон. Хүнсний эрхийн бичгийн 2021 оны 1-3-р сарын олголтыг хүнсний эрхийн бичиг авдаг 27-н өрхөд олгосон. Нийтийг хамарсан ажлын санал авч “Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжуудыг засварлах ажил сонгогдон 2,800,000 төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл болон үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх салбар комиссын 8-н гишүүнийг Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад цахимаар хамруулсан.

 

Батлан хамгаалах онцгой байдлын салбарт:

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ковид-19 цар тахрын тохиолдол батлагдсан бөгөөд үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгаас хариу арга хэмжээний 1 баг, хэв хурам ариутгал халдваргүйтлийн 1 баг ирж ажиллаа. Сумын Онцгой комисс, Шуурхай штаб шаардлагатай тохиолдолд цахим хурал хийж байна. Халдвар ЗДТГ-т голомтлон гарсантай холбогдуулан ажилтан албан хаагчид 3 удаагийн PCR шинжилгээ өгч дахин халдвартай тохиолдол илрээгүй тул тамгын газрын даргын тушаал гарган ажилчдыг богиносгосон цагаар хуваарийн дагуу ажиллуулж байна. Ковид-19-ын халдвар батлагдсан  хүний тоо 39 байна. Шинээр батлагадсан хүн байхгүй. Сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн эмчилгээ дуусч гэрийн ажиглалтад шилжуулсэн.Тусгаарлан ажиглах байраар ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг бэлтгэн халдвартай иргэдийн ойрын хавьталуудыг тусгаарлаж байсан бөгөөд одоогоор тусгаарлан ажиглах байранд байгаа хүн байхгүй. Тусгаарлах эмнэлэг, тусгаарлах байрыг хамгаалалтад авч цагдаагийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хяналтын постуудад Өвөрхангай аймгийн цагдаагийн газар болон Онцгой байдлын газраас 13-н хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн анги үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд сумын төвийг тойрсон хяналтын 3-н постод 6 албан хаагч өдөр бүр 24 цагаар, тусгаарлан ажиглах байранд 3 албан хаагч, тусгаарлах эмнэлэгт 2 албан хаагч, хөдөлгөөнт эргүүлээр 2 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 04 сарын 25-ны өдөр сумын онцгой комисс хуралдан Засаг даргын захирамж гараган дэглэмийг сулруулж тус албан хаагчдийн буцаасан. Ард иргэдийг хүнсээр хангах ажлыг 5  дэлгүүрээр, хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэм баримтлан хүргэлтээр үйлчилж байсан бөгөөд 04 сарын 25-ны өдрөөс богиносгосон цагаар ажиллаж эхлээд байна.

Санхүү эдийн засгийн салбарт:

Татварын чиглэлээр: 2021 оны 4 дүгээр сарын 21-ний байдлаар орон нутгийн орлого Хувь хүний орлогын албан татварт 487.7мян төг, Газрын төлбөрт 1663.8мян төг, Хадгаламжийн хүүгийн орлогод 778.2мян төг, Хүү торгуульд 530.0мян төг нийт 6448.4мян төг төвлөрүүлэхээс 3459.7мян төг төвлөрүүлээд байна.

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан гаргагч 21 Аж ахуй нэгжийн тайлан, Суутгагчийн хувь хүн, хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан албан татварын 4 тайлан, 3 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч 4 аж ахуй нэгж, 1 иргэний тайлангуудыг тус тус хуулийн хугацаанд гаргаж илгээн 2021 оны 1 дүгээр улирлын тайлангийн ирцийг 100% хангаж ажилласан.

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын хүлээн авсан тайлангуудыг хянан үзэж алдаатай 3 тайлан засаж нэгтгэлийг хүргүүлсэн.

Ковид-19 цар тахлын үед хөл хорио тогтоохтой холбогдуулан Монгол улсын засгийн газраас иргэн бүрт өгсөн 300.0мян төгрөгийн санхүүгийн дэмтлэг нь ороогүй гэсэн шалтгаанаар ибаримт шинээр нээлгэх, и баримтын нэвтрэх нэр нууц үгээ мартсан 18 иргэн холбогдож тухай бүрт асуудлыг шийдвэрлэж хариу өгсөн байна.

Санхүүгийн чиглэлээр: Төрийн болон орон нутгын өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулан дарга, нарийн бичиг, болон гишүүдийг томилж ажиллав Сумын засаг даргын А/41 захирамжаар наадмын талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хороонд ажиллах хүмүүсийг томилон үүрэг чиглэл өгч, уг ажлын төсвийг гаргуулж ажиллав. Сумын засаг даргын А/42 захирамжаар Дотуур байрны хүүхдийн хатуу эдлэл шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгч ТББ боловсруулах шатандаа явж байна.Сумын засаг даргын А/43 захирамжаар Хүүхдийн тоглоомын талбайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хороог байгуулан үүрэг чиглэл өгч ажиллав. Төрийн сангийн өдөр тутмын  ажил гүйлгээг хянан баталгаажуулж ажиллав.

Боловсролын салбарт:

Ерөнхий боловсролын сургууль:

Сургуулийн хэмжээнд дараах чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 

1. Айлын хашаанд болон тусдаа өрх тусгаарлан амьдарч буй 8 өрхийн 22 /эмэгтэй-13, эрэгтэй-9/  сурагчдын талаар “ НЭГ БАГШ- НЭГ ӨРХ”  хуваарийн дагуу хариуцсан багш нар холбогдон, мэдээллийг google shets  ашиглан хийж,  халуун хоол ундтай, дархлаа дэмжих, витамин, чацаргана найруулан ууж, ундны усаа  тэрэг түрж авч байна.

2.  Дотуур байранд амьдарч байсан 41 хүүхдийг хариуцсан багш ажилчид эрүүл мэндийн байдлын талаар тэмдэглэл хөтөлж, ажиллаж байна.

3.   ЭЕШ -ийн  онлайн давтлага хуваарийн дагуу явагдаж, нийт 16  буюу 88.8% нь хамрагдав.  5 хичээлээр 39 сурагч давхардсан тоогоор хамрагдаж, мэргэжлийн багш нар агуулгын давтлагыг онлайнаар өгч, бие даалт даалгавар өгч хамтарч ажиллав. 

4. Кенгеру олимпиадад 1 анги -4, 2 анги -4, 3 анги -11, 4 анги -6, 5 анги - 6, 6 анги-8, 7анги-4 , 8анги-7 9анги -1 12анги -4 нийт 55 сурагч бүртгүүлэн туршилтын онлайн сорилд бүрэн хамрагдав.

5. БСУГ-аас зохион байгуулсан онлайн хуралд оролцож, ЭЕШ онлайн сорилын дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжилтэнүүд зөвлөгөө өгөв. Уг хуралд Захирал Б. Ганчимэг, сургалтын менежер Д. Батчимэг, Д. Батцэцэг, багш Б. Дэлгэрмаа, О. Буяндэлгэр  нар оролцов.

6. Нийгмийн ажилтануудын туршлага солилцох, цахим хэлэлцүүлэгт багш Б. Даариймаа оролцов.

7. БСМС-д сургуулийн газар эзэмших гэрчилгээний мэдээлэл оруулж баталгаажуулан илгээв.

8.  Өнөөдөр 1-12-р ангийн 334 сурагчдаас 17 хичээл хуваариар үзэхээс  1 хичээл үзсэн -144, 2 хичээл үзсэн -50,  огт үзээгүй- 139 үүнээс үзэх боломжгүй 64 сурагч байна.  Теле хичээлийн үзэлт – 58.3 % байна. Давхардсан тоогоор 14  мэргэжлийн багш агуулгын өгсөн даалгавар өгч 133  буюу 33.9 % сурагч ажиллаж ангийн группт даалгавараа тавьж эргэх холбоотой ажилласан байна.   

9. Багш ажилчдын эрүүл мэндийн тандах хуудсанд зовиур илэрсэн ажилтан үгүй. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байсан хоёр ажилтан өнөөдөр ээлжнээсээ буулаа. 12-р ангийн сурагчдын биеийн байдал хэвийн байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага:

2021 оны 04 дүгээр сард цэцэрлэгийн байгууллага дараах ажлыг хийж хэрэгжүүлэн ажиллаа. Үүнд:

Цар тахлын эсрэг ажил зохион байгуулалт:

Сумын Засаг даргын захирамжийг мөрдөн ажиллаа.Багш, ажилчид, хүүхдүүдийн судалгааг тухай бүр хийж холбогдох газарт мэдээллэсэн. Суманд ирж ажилласан аймгийн эмч, ажилчид, эмнэлгийн эмчлүүлэгчид, тусгаарлан эмчлэх байрын иргэд, постны цагдаа нарын 10-68 хүний хоол, хүнсээр 3-р сарын 30-аас 4-р сарын 25 хүртэл хангаж ажиллаа. Тогооч С.Гандулам, Н.Алтан-Эрдэнэ нар нь хуваарийн дагуу эмчлүүлэгдэд хоол хийж үйлчиллээ.

Цэвэрлэгээ, ариутгал:

Байгууллагын доторх орчин, анги, танхимын ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 7 хоног бүр цагийн хуваарийн дагуу хийж цэвэрлэлээ.Гал тогоонд постонд ажиллаж байгаа цагдаа нарын хоол, цайг хийж байгаа. Үүнд: Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол цагт хийж аяга тавгийг содын уусмалаар 3 дамжлагаар угааж ариутгах шарах шүүгээнд хийж ариутгаж байна.Байгууллагын ДХЗ нь төлөвлөгөөний дагуу байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт шалгалт хийж 14 хоног тутамд үнэлгээ дүгнэлтийг өгч удирдлагад танилцууллаа.

Мэдээлэл, сургалт:

Байгууллагын мэдээллийн цаг 7 хоног бүрийн 1 дэх өдөр болох хуваарьтай.  Үүний дагуу цахимаар багш ажилчдын дотоод мэдээллийг 2 удаа, ЗАН-ийн хурал 1 удаа зохион байгууллаа.Ковид19 цар тахлын эсрэг ажиллах Сумын онцгойн комиссын хуралдаанд эрхлэгч цахимаар 3 удаа, танхимаар 3 удаа оролцов.БСУГ-аас  цар тахлын эсрэг зохион байгуулж байгаа ажлын талаар   цахим хуралд эрхлэгч хамрагдав.Цаг үеийн болон бусад мэдээ мэдээллийг байгууллагын грүп хаягаар тухай бүр мэдээллэж байна.

Хичээл зохион байгуулалт, үйл ажиллагаа:

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг түр хаасан байгаа.Бүлгийн хүүхдүүдийн хичээл сургалт хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарийн дагуу ТВ хичээл зохион байгуулагдаж байна. ТВ хичээлд хамрагдалын мэдээг 7 хоног бүр БШУЯ-нд мэдээллэж байна.Бүлгийн багш нар нэмэлтээр хүүхдүүдэд цахим хичээл бэлтгэж ангийн грүп хаягаар явууллаа.БСУГ-аас нийт 9 судалгаа авсан байна. Тус судалгааг цаг тухайд нь өглөө.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмж мэдээллийг багш, ажилтан бүр эцэг эх асран хамгаалагч, хүүхдэд тогтмол цахимаар болон утасаар хүргэж мэдээллэж байна.Маск тогтмол зүүж, гараа тогтмол угааж, ариутгах, дэглэмээ дагаж байхыг хүүхэд, эцэг эх, хамт олонд цахимаар сурталчлан мөрдөн ажиллаж байна. 2021 оны 04 дүгээр сард цэцэрлэгийн байгууллага дараах ажлыг хийж хэрэгжүүлэн ажиллаа. Үүнд:

Эрүүл мэндийн салбарт

Хөдөөгийн  багийн 4 эмч  жирэмсэн болон 0-5 насны хүүхэд архаг хууч өвчтэй, ахмад настан, ХБИ иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, сар болгон гэрийн эргэлтийг хийж байна. 4-р сард  багийн эмч нар  гэриийн идвэхтэй хяналтаар  15  хүнд  үзлэг хийж, 2-н  жирэмсэн эхийг хяналтан авсан байна.  АД,ЧШ-ийн үзлэгт 18-100 насны 28 хүн үзлэгт хамруулж, Артерийн гипертензийн эрсдлийн үнэлгээ өндөр ирэгдийг их эмчийн үзлэгт хамруулан эмчилэн эрүүлжүүлж байна.

Мөн  сар болгон өдрийн эмчилгээ ,  гэрийн эргэлтээр  сувилахуйн тусламж үйлчилгээг   үзүүлж байна.  Багийн эмч нар шаардлагатай иргэдийг их эмч нарт  үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.  Их эмч нар 18  үзлэг  хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Ирсэн түргэн тусламжийн дуудлаганд  эрэмбэлэн ангилалт хийж  түргэн тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Энэ сард нийт 34 түргэн тусламжийн дуудлага ирсэнээс 19 алсын дуудлага ирсэн.  Мөн эрүүл мэндийн төвийн \Бүрд эрүүл мэндийн төв / facebook  хаягыг ажиллуулж ард иргэдэд сэрэмжлүүлэг эрүүл мэндийн мэдээ мэдээллийг байнга байршуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн төвд  дуудлага хүлээн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх утас / 89895365/   байршуулан 24 цагаар   ажиллуулж байна.Өглөө  бүр эрүүл мэндийн  газарт сургалт, сурталчилгааны ажлын мэдээ, Эмнэлгийн бэлэн байдлын дэмжлэгт хяналтын мэдээ, Халдваргүйтгэлийн мэдээг 09-10 цагт өгч, өдөр 16-17 цагт тагнуулын газарт  томуу томуу төст өвчний мэдээ, өглөө  07-08  цагт  Эрүүл мэндийн хөгжлийн төвд  мэдээг тус тус өгч байна. Эрүүл мэндийн төв  нь үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна.Үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг улавчаар хангаж байна. Өндөржүүлсэн  бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар зөвлөгөө, зөвлөмжийг эмнэлгийн коридорт  ТВ –ээр тогтмол явуулж байна ,Эрүүл мэндийн төвийн нөөцөд 100 ширхэг ус нэвтэрдэггүй комбинзон, 115 ширхэг  нүдний шил, 185  ширхэг N95 маск, 6 ширхэг усны гутал,  120 ширхэг вирусийн эсрэг эм, санитол 10л,  14 литр спирт, Нүүрний хамгаалалт-118  ширхэг , цогцос уут -3ш, 6000ш маск , 550 ширхэг нэг удаагийн бээлийний нөөцтэй байна. Аймгийн эрүүл мэндийн газраас цахим хурал зөвөлгөө, сургалтыг тогтмол хийж байна. Энэ сард эрүүл мэндийн төвд нийт 3 иргэн хэвтэн эмчлүүлж эрүүл мэндийн ахнан шатны тусламж үйлчилгээг авсан байна.  КОВИД-19 –ээс урьдчилан сэргийлэх  зорилгоор УБ хотоос ирсэн иргэдийг гэрийн   7 хоногийн тусгаарлалтад нийт гэрийн тусгаарлалтанд 36 иргэн  байна. Коронавирус  илрүүлэх шинжилгээнд  хурдавчилсан тестээр 428 хамрагдсан, PSR-ийн шинжилгээнд 710  иргэд хамруулссан  байна. Эрүүл мэндийн төв үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 604,8м2 талбайд цэвэрлэгээ халдваргүйтгэлийг өдөрт 2- 3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж байна.  Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дадлагыг өдөр бүр хийх байгаа бөгөөд бүртгэлийн хуудсыг хөтөлж байна.

                                                ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР