2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гамшгаас хамгаалах аюулыг иргэд , олон нийтэд таниулах,Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт , дадлага зохион байгуулав.
2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “ Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх , таниулах” өдрийн хүрээнд Тамгын газрын дарга Б.Гачмаа “Газар хөдлөлт гэж юу вэ” сургалт , youtube-ээс https://www.youtube.com/watch?v=WzLlNfQuc9Q линкээр “ Аюулгүй Амьдрах ухааны боловролд – Газар хөдлөлт” видео бичлэгийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн албан хаагчдад үзүүлж хамтран ярилцаж дадлага ажил хийв. Нийт 35 албан хаагч оролцсон байна. Мөн ЗДТГ дотоод сүлжээ, Өвөрхангай аймгийн Бүрд сумын төрийн байгууллагуудын мэдээ, мэдээлэл фейсбүк групп, Бүрд сумын мэдээ пейж хуудсанд 2 төрлийн видео хичээл байршуулав. Мөн дэлхийн зөн олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт”-ийг Өвөрхангай аймгийн Бүрд сумын төрийн байгууллагуудын мэдээ, мэдээлэл фейсбүк группт шейрлэсэн.
ЕБС дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:Сургуулийн цахим хаягт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар 4 удаагийн видео байршууллаа.Завсарлагааны цагаар дуут мэдээлэлийн дохиог 4 удаагийн давамжтайгаар сургуулийн дотоод цахим сүлжээ ашиглан суралцагчдад хүргэлээ.“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “ сургалтыг онлайнаар нийт 20 багш ажилчдад сургалт зохион байгууллаа.Дуут дохиогоор цугларалтын талбайд цугларах сургуулилт хийлээ. Нийт 33 багш, ажилчид хамрагдаж 2 төрлийн зурагт гарын авлага бэлтгэн багш ажилчдадаа тараалаа
2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “ Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дугаар тогтоолоор батлагдсан “ Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-уудын дагуу иргэд олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх , бэлэн байдлыг хангуулах чиглэлээр доорхи ажлуудыг зохион байгуулав. Сумын серень дохио 15 цаг 40 минутад дуугарч мэргэжлийн ангийн 73 хүн цугларахаас 60 хүн цугларсан байна. Сумын серень дохио хэвийн ажиллаж байна. Гадаа ширүүн шороон шуургатай байсан учраас сумын соёлын төвд иргэдийг цуглуулав. Дадлага ажлаар мэргэжлийн ангийн бүрэлдхүүний бэлэн байдлыг шалгав. Засаг даргын захирамжаар оногдуулсан багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн бэлэн байдлыг шалгав.
Цугларсан бүх хүмүүс хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг маш сайн бэлдсэн байна. Үүнээс иргэн Ц.Доржсүрэн, Б.Сандагдорж, Ч.Гэрэлгоо нар зориулалтын аранзанд нэмэлтээр газын плитка, хоолны тогоо , хувин зэрэг нэмэлт зүйлийг бэлдэж шилдэг хамгаалах хэрэгсэлтэй иргэнээр шалгарав. Мөн Анхны тусламжийн бүлэг ирц сайн, зохион байгуулалт сайтай байж хамгийн сайн ажиллагаатай бүлгээр шалгарав. Мөн ЭМТ-ийн дарга Т.Ариунболд “Анхны тусламж үзүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулав.
Тамгын газрын дарга Б.Гачмаа