НИЙТИЙГ ХАМАРСАН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Засаг даргын Тамгын газраас  “ ОРЧНЫ ТОХИЖИЛТ” төслийг  амжилттай хэрэгжүүлэв. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 10 иргэн 6 дугаар сарын 6-аас эхлэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:  

Сумын төв доторхи засмал замын дагуух элсэнд дарагдсан бордиур чулууг ил гаргаж, шинээр  бордиур чулууг замын хоёр талаар суулгах, Засмал замын  хонхорыг хайргаар дүүргэх, Цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талын элс шороог цэвэрлэж хундамыг гаргах, Цэцэрлэгт хүрээлэнгийн хайсыг будаж, дотор байгаа зарим сандалыг хадаж 12 сандал, 4 сүүдэрэвч доторх сандал ширээ зэргийг  будав. Мөн хуучин худгийн ойр орчмын хог хаягдал, блокны үлдэгдэл, хуучин соёлын төвийн өмнө байгаа эвдэрсэн цэцгийн мандал, хуучин цэцэрлэгт хүрээлэнгийн  гадна, доторх хог хаягдлыг цэвэрлэх, Соёлын төв, ЗДТГ-ын хайсны гадна овоорсон том чулуунуудыг түүх , Аварга малчдын  цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байгаа овоолсон шороог тэгшлэх , хогийг нь цэвэрлэх,шинээр барьсан нойлын гадна талд овоолсон шороог зөөж үерийн улмаас эвдэрсэн замуудын нүх, хонхорт хайрга, шороо зөөж  тэгшилж, ЗДТГ-ын гаднах машины зогсоолын дутууг гүйцээж. хогийн цэгийн ойролцоох хогийг цэвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. Дээрх ажлуудын материалын зардлыг Засаг даргын Тамгын газраас, ажиллах хүчний зардлыг аймгийн ХХҮГ-аас гаргаж байгаа юм.