БҮРД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Төрийн захиргаа удирдлагын салбарт:

Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 4-н захирамж гаргаж ажиллаа. Үүнд : (Архи согтууруулах ундаа худалдаалахыг түр хориглох тухай , Коронавуируст ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай, 2021  оны хагас жилийн малын түүвэр тооллого явуулах тухай, Коронавуируст ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай). Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу амжилттай зохион байгуулагдав. Сонгуульд  66 төрийн албан хаагч ажиллав.

Хүнс хөдөө аж ахуй байгаль орчны  салбарт:

Мал аж ахуйн чиглэлээр: Битүү хөнгөлгөөний аргаар 280 хурга 300 бяруу хөнгөлөөд байна. Эрчимжсэн аж ахуйн цэвэр эрлийз үхрийг бүрэн ээмэгжүүлэлтэнд хамруулсан. Мал төллөлт сумын хэмжээнд Ингэ 28 гүү 2117 үнээ 1813  хонь 73990 ямаа 40310 нийт 118542 төл хүлээн авсан мал төллөлт  90.4%-тай мал төллөж дууслаа. Богийн хээлтүүлэгчийг баг тус бүрт суурь болгонг хяналт тавин ажиллаа.

Мал эмнэлгийн чиглэлээр: Баянхонгор ,Өвөрхангай аймгийн баруун сумдуудаас отроор нүүж яваа малчдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. нийт 120 суурь отрын малд хяналт хийж үзлэг болон малын эрүүл мэндийн заавар зөвөлөгөө өгч ажилласан.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хийгдэж  Цогдарьт ББН мал эмнэлэг Боом 2400, Цусан халдварт 1400, Дуут хавдар 600, ДХХ 80000, Энтербактериоз 8000, Галзуу 3300, Шөвөг яр 1500  Жаргалантын зон ХХК  Боом 400,  Галзуу 1000,  Цусан халдварт 1000,   Шөвөг яр 1000, Дуут хавдар 600,  ДХХ 27947,  Энтербактериоз 7970, Дабл вейт ХХК ДХХ 19872, Цусан халдварт 400, Энтербактериоз 2000, Дуут хавдар 400, шөвөг яр 1000,  нийт 161689 толгой мал хамруулхаар төлөвлөж гүйцэтгэл 119253 толгой буюу 73,75% тай  байна. 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын  байдал хүндэрч  толгой мал хорогдсон байна үүнээс  адуу 91, үхэр 137, хонь 1839, ямаа 1191 нийт 3258  толгой мал өөрийн сумаас хорогдсон байна.  Манай суманд отроор өвөлжиж байгаа гадны малчдаас  хорогдол адуу 67, үхэр 48 хонь 1190, тэмээ 19, ямаа 1045 нийт 2369 толгой мал тус тус хорогдсон байна. Сэг зэм устгах сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17 өдрийн А/26 тоот захирамжаар   ажлын хэсэг байгуулагдаж сумын нутаг дэвсгэрт сэг зэмийг цуглуулж зааврын дагуу булж устгах ажлыг хийж байна. нийт 6452 сэг зэмийг малчид болон нутгийн иргэдтэй хамтран устгах ажлыг зохион байгууллаа.4.Сумын онцгой коммисын шийдвэрээр худалдаа үйлчилгээний газрууд, төсөвт байгуулагуудын газрыг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан. Бруцеллёз өвчнөөс урьдчилан арга хэмжээний 2021 оны нэгдсэн төлөвлөгөөг баталуулсан. Сумаас гадагш болон ирж  байгаа отрын судалгааг гаргаж холбогдох байгуулагуудад хүргүүлсэн .Малын эрүүл мэндийн үзлэгийг идэвхтэй болон идэвхгүй тандалт хийж байна нийт идэвхтэй  5 өрхийн 350 толгой мал, идэвхгүй тандалтанд 35 өрхийн 4596 толгой мал хамрагдсан байна. 2021 оны 01 дүгээр сараас хойш гарал үүслийн гэрчилгээ 164 гэрчилгээ бичиж Адуу 147, үхэр 59, хонь 1500, ямаа 550 адууны мах 695 кг, үхрийэ мах 2760 кг, Хонь мах 8520, ямаа 2260, нооллуур 1000 кг, ямаа арьс 800 ширхэг, ямаа өлөн 100 ширхэг, Тэмээ 500 кг –д гарал үүсэл олгосон байна.

Хүнс, газар тариалангийн чиглэлээр  : Хүнсний нөөцийн мэдээ долоо хоног бүрийн 1, 4 өдөр гаргаж өгч байна.  Сүүлийн мэдээгээр Гурил 7тн, будаа 5тн, элсэн чихэр 2тн, ургамлын тос 300кг, шингэн сүү 100л, хуурай сүү 60кг, төмс 400кг, лууван 50кг, нөөшилсөн мах 50кг, өндөг 500ш, гурилан бүтээгдэхүүн 300кг байна. Дэлхийн банкнаас санхүүжүүлж байгаа ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ийн хүрээнд 300гаас доош толгой малтай 82 малчин өрхөд өгсөн хүнсний тусламжийн баримтыг бүрдүүллээ. Тэжээлийн ургамал 13га, төмс 8га, хүнсний ногоо 1га, манжин 0,03га, лууван 0,3га, сонгино 0,2га, сармис 0,3га, өргөст хэмх 0,17га, жимс жимсгэнэ 0,5 га-д тариалав.

Байгаль орчны салбарт:Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 15 айл өрх , 3 байгууллага нийт 500 мод бут тарьсан. Засаг даргын 5 дугаар сарын 27-ний өдрийн “ Нохой устгалын ажлыг зохион байгуулах тухай а/61 дүгээр захирамж гарч нохой устгалын ажлыг зохион байгуулж нийт 40 золбин нохой устгасан. Мөн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн “Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай а/62 дугаар захирамжийн дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 9 байгууллагын 80 хүн, ажилгүй 20 бүгд 100 хүн оролцсон. Сумын төвийг тойрсон  3 км-ийн радиуст дах хогыг цэвэрлэж, 10 машин хогийг тээвэрлэн хогын цэгт хүргэн дарж булах, шатаах зэрэг ажлуудыг хийв.  

Газрын харилцаа хот байгуулалтын салбарт:

Сумын  засаг даргын  А/63 дугаар захирамжаар 12 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 0.84 га газрыг эзэмшүүлж Улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрээ байгуулж гэрчилгээжүүлэн ажиллаж байна. Шинээр газар эзэмших хүсэлтэй 3 иргэний өргөдөл хүлээн авч бүртгэсэн.Сумын засаг даргын А/60 дугаар захирамжаар  Япон улсын харъяат Өвөрхангай салбарын Хаан банк ХХК-ны /2693321/ регистрийн дугаартай үйлчилгээний зориулалтаар тус сумын 5-р багийн нутаг дэвсгэр Их монгол хорооллын 309 тоотод байршилтай 6202000252 нэгж талбарын дугаартай 0.0161 га газрыг тус байгууллагын хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг газар ашиглах болгон өөрчилж ашиглах эрхийн гэрээ байгуулж гэрчилгээжүүлсэн.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтэй 1 нэгж талбарыг өргөдөлийн дагуу шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж гэрээ гэрчилгээ олгосон.2021 оныг аймгийн Хөдөө аж ахуйг дэмжих жил болгон заралсантай холбогдуулан сумын тусгай хэрэгцээнд авсан атаршсан тариалангийн газарт малийн тэжээлийн ургамал тариалах эхний ээлжийн 160га талбайг 06 дугаар сарын 19-ны өдөр сумын засаг даргийн хамт очиж хэмжин тодорхойлсон.Сумын 90 жилийн ойн ажлын хүрээнд сумын төвийн гэр хороололын хашааны өнгө, хээ, загварын судалгааг хийж боловсруулж байна.Суманд /Ковид-19/ вирус илэрсэнтэй холбогдуулан сумын төвийн айл өрхийн байршилын зураг, шинээр гаргах шаардлагтай 00-н байршилын зураг, Аюултай хог хаях цэгийн зураг тус бүрийг хийж гүйцэтгэсэн.

Улсын бүртгэлийн салбарт:

 06 -р сард Шинээр төрсөн хүүхэд- 2, нас баралт -0 ,гэрлэсний бүртгэлд-1,  шилжин ирсэн-2, шинэчилсэн бүртгэлд – 15  ,олгосон  үнэмлэх шинээр -  13 ,Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн -3 , Иргэний улсын бүртгэлийн лавлагаа- 12 бүртгэл хийж, нийт  35  өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Нийгмийн хамгааллын салбарт:

Нийгмийн халамжийн чиглэлээр: Ахмад настны асаргаа-1, ХБИргэний асаргаа-1 ХБХүүхдийн асаргаа 3–ийг тус тус сунгасан. 6-р сарын халамжийн үйлчилгээ авагчдын олголтын жагсаалтыг гарган дээд шатны байгууллагад хүргүүлсэн. ХЭБ-ийн үйлчилгээнд хамрагддаг 3 өрхийн үйлчилгээг АДЗ-ийн хурлаар хэлэлцэн түдгэлзүүлсэн. ХЭБ-ийн үйлчилгээ авч байгаа өрхүүдийн тоон судалгааг гарган дээд шатны байгууллагад хүргүүлсэн. ХНХЯам, ХХҮЕГазараас зохион байгуулсан Халамжийн мэргэжилтний чадвахжуулах цахим сургалтанд хамрагдсан. Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурал 2 удаа хуралдсан. Нийтийг хамарсан ажлын санхүүжилтээр “ Орчны тохижилт” төслийг хэрэгжүүлж 10 хүн түр ажлын байраар хангагдсан.

 Нийгмийн даатгалын чиглэлээр: Нийт 490 иргэнд өндөр насны тэтгэвэр олгосоноос  өндөр насны- 431 иргэнд 158034385 төгрөг өндөр насны нэмэгдэл 3000000 тахир дутуугийн-51 иргэнд 19720657 төгрөг болон тэжээгчээ алдсаны-6 иргэнд 1600000 төгрөг цэргийн өндөр насны 551527 төгрөг  олгосон нийт 182906569  төгрөгийн тэтгэвэр тавьж олгосон.  Тус сард 1 иргэн шинээр СДД-д хамрагдсан. 16-н аж ахуйн нэгжийн тайланг авч хэлтэст явуулсан. ХЧТА-н тэтгэмжийг 1 иргэнд 40000 төгрөг олгосон. Мөн Тахир дутуугийн тэтгэвэр авдаг 9 иргэний дэвтэрийг сунгаж 2568664 төгрөгийн тэтгэвэрийг олгосон  3 иргэний дэвтэрийг сунгуулахаар  хэлтэс рүү хүргүүлсэн. ЖАТ –н тэтгэмжийг хянуулахаар  1иргэний материал хэлтэс рүү явуулсан . Ажилгүйдлийн тэтгэмж -1 иргэнд 320760 төгрөг олгосон. Эрүүл мэндийн даатгал 25 иргэн шимтгэлээ төлж баталгаажуулсан.

Батлан хамгаалах онцгой байдлын салбарт:

            Тус суманд  Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст ковид-19-ын 12 тохиолдлоос эхтэй 22 тохиолдол нэмэгдэж бүртгэгдлээ. Сумын тусгаарлах байраар цэцрлэгийн байрыг бэлтгэж 1-р хавьтлын 3 хүнийг , эмнэлгийн байранд 7 хүнийг тус тус тусгарласан. Мөн Тусгаарлан эмчлэх эмнэлгээр хуучин эмнэлгийн байрыг бэлтгэн 10 хүн эмчлүүлж байна. Гэрийн тусгаарлалтанд байгаа 57 иргэнтэй баталгааны хуудсанд гарын үсэг зуруулж хяналт тавин ажиллаж байна. Сумын төвд хөдөлгөөнт эргүүл 1, Хяналтын пост 1 пост ажиллаж байна. Үйлчилгээний байгууллагууд бүртгэл хяналтын системийг сайн ашиглаж  байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр, болон 6 дугаар сарын 17-оос 22-ийг хүртэл 18 градусаас доош агууламжтай согтууруулах ундааг худалдахыг хориглосон шийдвэр гарч хяналт тавин ажиллав.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулан аймгийн ОБГ-т хүргүүлэв. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахыг хүссэн 1 өргөдлийн аймгийн Цэргийн штабт хүргүүлэв.

Санхүү эдийн засгийн салбарт:

Татварын чиглэлээр: 6 дугаар сарын 21-ны байдлаарх орон нутгийн орлого Хувь хүний орлогын албан татварт 245.8мян төг, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутган тооцсон албан татварт 2653.0мян төг,  Галт зэвсгийн албан татварт 30.0мян төг, Улсын тэмдэгтийн хураамжид 27.4мян төг, Газрын төлбөрт 33.4мян төг, Хадгаламжийн хүүгийн орлогод 2874.5 мян төг, Хүү торгуульд 1965.0мян төг мян төг нийт 7829.1мян төг төвлөрүүлсэн байна. Аймгийн төсөв Үл хөдлөх хөрөнгийн албан татварт 200.0мян төг, Газрын төлбөрт 50.1мян төг, Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт 527.2мян төг, Улсын төсөв - ААНОАТатварт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийн нэхэлжлэх үүсгэж 120.9мян төг тус тус төлүүлээд байна.

 06 дугаар сард “Бүрд гурван болор” ХХК шилжин ирж НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг холбогдох материалыг дээд газарт хүргүүлж НӨАТ суутган төлөгчөөр бүртгэн суманд урамшууллийн системд холбогдсон 1 аж ахуй нэгж шинээр нэмэгдлээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргадаг 5 ААН, 1 иргэний тайланг хуулийн хугацаанд гаргаж илгээсэн. Хагас жилийн тайлан мэдээтэй холбогдуулан Татварын өр барагдуулах ажлын хүрээнд Үл хөдлөхийн өр 160.0мян, Автын өр 138.6мян төг төлүүлсэн. 2021 оны 1 дүгээр улирлын тайлангийн ногдолтой Цог дарьт, Тольт манхан, Жаргалантын зон, Өв дулаан зэрэг ААН-үүдэд нэхэмжлэх хүргүүлж ажиллаа.

Санхүүгийн чиглэлээр: Төрийн сангийн өдөр тутмын  ажил гүйлгээг хянан баталгаажуулж ажиллав.ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх “Наадмын талбайн тохижилт” ажлын “Их баян ноёд” ХХК-тай гэрээ байгуулав.  Хагас жилийн мал тоолого зохион байгуулагдаж байна. Ахуй үйлчилгээний тендерийн бичиг баримтыг Tender.mn-д  нийтэлсэн.

Боловсролын салбарт:

Ерөнхий боловсролын сургууль: Сургуулийн эцэг эхийн зөвлөл “Эх үрсийн баярын өдөр” угтан 1-12-р ангийн 53 хүүхдэд бэлэг өгч,  Бүрд ЕБС-ийн цахим сүлжээгээр мэндчилгээ дэвшүүлэв. Бүрэн дунд боловсролыг өдрөөр 19, дүйцэн 2, суурь боловсролыг өдрөөр 27, дүйцэн 2, нийт 50 суралцагч амжилттай дүүргэж, боловсролын үнэмлэх гардуулах үйл ажиллагааг 6-р сарын 14-ны өдөр зохион байгуулав. 12-р ангийн  18 суралцагч 2 ээлжээр өдөрт 3 хичээлээр ЭЕШ давтлагад хамрагдан, covid  өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалтыг тогтмол зүүж, хатуу гадаргууг 2 цаг тутамд чийгтэй алчуураар арчиж, салхивчаар агаар сэлгэлтийг хийж ажиллаж байна. Сүлд ТВ зохион байгуулсан ардын болон зохиолын дууны уралдаанд 5а ангийн сурагч О. Амин-эрдэнэ, 10 а ангийн сурагч О. Батсугар нар шилдэг 50 оролцогчийн нэг болсон.Аймгийн төв номын сангаас зохион байгуулсан "Эх хэл -эрдэм соёл" уралдаанд 7-12-р ангийн 9 сурагчдын бүтээл оролцож,  9-12-р ангийн төрөлд Э. Мөнхжаргал тэргүүн байр эзлэв.Монгол бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх НҮБ  60 жил угтсан Бийрэн бичлэгийг сурталчлах үйл ажиллагаанд Өвархангай аймгийг төлөөлөн 12а ангийн сурагч Ц. Ганчимэг оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. БЧШТ-5 төслийн хүрээнд бага боловсролын уншиж, бичих чадварыг ахиулах “Эрдмийн хөтөч” төслийг бичиж, БСМС-д сайжруулан илгээв. БШУЯ-ны санхүүжилтээр Сургуулийн их засвар, дотуур байрны хэсэгчилсэн засварыг ажил эхлээд байна. Сургуулийн чацарганы талбайд төмс, хүнсний ногоо багш ажилчид хамтран тарьж, усалгааг хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна.БСУГ-аас ЭЕШ өгөх хичээлүүдээр онлайн сорилыг хуваарийн дагуу зохион байгуулан, ахиц амжилт, анализад үнэлгээ дүгнэлт хийн ажиллаж байна.16 настай 12-р ангийн 3 сурагч ковидоос урьдчилан сэргийлэх вакцины 1 дэх тунгаа хийлгэв. БСУГ -аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулсан судалгааг цаг хугацаанд нь хийж,  зөвлөмж зааврын дагуу хамтран ажиллаж байна. Сургуулийн хичээлийн байрын их засварын ажлыг 6 дугаар сарын 10-ны өдрөөс, дотуур байрын засварыг 6 дугаар сарын 17-ны өдрөөс тендерт оролцон  ялсан байгууллагууд ирж гүйцэтгэж байна.Тогооч, эмч, нярав БШУЯ-ны “Хоол зүйн боловсрол” олгох 4  өдрийн цахим сургалтад хамрагдсан.

Орон нутгийн хөгжлийн сангаас дотуур байрын хатуу эдлэлийн  шинэчлэл хийгдэхэд  тавигдсан төсөвт тохируулан шаардлагатай хатуу эдлэлийн тооцоог гарган  техникийн тодорхойлолт, план зургийн хамт холбогдох хүмүүст хүргүүлсэн.

Эрүүл мэндийн салбарт

Тус  суманд   ковид-19 өвчинөөр нийт 61хүн өвчилж, 51 хүн эдгэрч, 10 хүн сумын тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байна./ БОЭТ ачаалал их байгаагаас эдгээр батлагдсан тохиолдлуудаа сумын ЭМТ-д эмчилгэдэж байна / 1-р хавьтлын 59, 2-р хавьтлын 73 хүн байна. 

Covid-19-ийн  эсрэг вакцинд 1-р тунг 1258 хүн, 2-р тун 1061хүн хамруулж,  Сумын нийт 18-аас дээш насны иргэдийг 1-р тунд 84.6% , 2-р тунд 74.8% тус тус хамруулсан байна. 

Хөдөөгийн  багийн 4 эмч  жирэмсэн болон 0-5 насны хүүхэд архаг хууч өвчтэй, ахмад настан, ХБИ иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, сар болгон гэрийн эргэлтийг хийж байна. 6-р сард  багийн эмч нар  гэриийн идвэхтэй хяналтаар  120  хүнд  үзлэг хийж, 5-н  жирэмсэн эхийг хяналтан авсан байна.  АД,ЧШ-ийн үзлэгт 18-100 насны 57 хүн үзлэгт хамруулж, Артерийн гипертензийн эрсдлийн үнэлгээ өндөр ирэгдийг их эмчийн үзлэгт хамруулан эмчилэн эрүүлжүүлж байна.

Мөн  сар болгон өдрийн эмчилгээ ,  гэрийн эргэлтээр  сувилахуйн тусламж үйлчилгээг   үзүүлж байна.  Багийн эмч нар шаардлагатай иргэдийг их эмч нарт  үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.  Их эмч нар 102  үзлэг  хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Ирсэн түргэн тусламжийн дуудлаганд  эрэмбэлэн ангилалт хийж  түргэн тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Энэ сард нийт 39 түргэн тусламжийн дуудлага ирсэнээс 22 алсын дуудлага ирсэн.

 Мөн эрүүл мэндийн төвийн \Бүрд эрүүл мэндийн төв / facebook  хаягыг ажиллуулж ард иргэдэд сэрэмжлүүлэг эрүүл мэндийн мэдээ мэдээллийг байнга байршуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн төвд  дуудлага хүлээн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх утас / 89895365/   байршуулан 24 цагаар   ажиллуулж байна.

Өглөө  бүр эрүүл мэндийн  газарт сургалт, сурталчилгааны ажлын мэдээ, Эмнэлгийн бэлэн байдлын дэмжлэгт хяналтын мэдээ, Халдваргүйтгэлийн мэдээг 09-10 цагт өгч, өдөр 16-17 цагт тагнуулын газарт  томуу томуу төст өвчний мэдээ, өглөө  07-08  цагт  Эрүүл мэндийн хөгжлийн төвд  мэдээг тус тус өгч байна. Эрүүл мэндийн төв  нь үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна.

ЭМТ-өөр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, цахим бүртгэлийн систем бүтгэж байна. Нөхцөл байдалтай холбоотой   халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар зөвлөгөө,  зөвлөмжийг эмнэлгийн коридорт  ТВ –ээр тогтмол явуулж байна

Эрүүл мэндийн төвийн нөөцөд 50 ширхэг ус нэвтэрдэггүй комбинзон, 30 ширхэг  нүдний шил, 100  ширхэг N95 маск, 6 ширхэг усны гутал,  380 ширхэг вирусийн эсрэг эм, санитол 5л,  2 литр спирт, Нүүрний хамгаалалт-30  ширхэг , цогцос уут -3ш,  нэг удаа маск 5000ш , 1000 ширхэг нэг удаагийн бээлийний нөөцтэй байна.

Аймгийн эрүүл мэндийн газраас цахим хурал зөвөлгөө, сургалтыг тогтмол хийж байна. Энэ сард эрүүл мэндийн төвд нийт 3 иргэн хэвтэн эмчлүүлж эрүүл мэндийн ахнан шатны тусламж үйлчилгээг авсан байна.  КОВИД-19 –ээс урьдчилан сэргийлэх  зорилгоор  халдвартай бүс нутгаас ирсэн   иргэдийг гэрийн   7,14 хоногийн тусгаарлалтад  авч ажиллаж байна. Коронавирус  илрүүлэх шинжилгээнд  хурдавчилсан тест шинжилгээ 47 хүн хийсэн байна. Үүнээс сул эерэг -3 сөрөг 44 байна.   PSR-ийн шинжилгээнд  85 хүний сориц зөөсөн байна.  Үүнээс 22 иргэний сориц батлагдаж ирсэн байна.   Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 604,8м2 талбайд цэвэрлэгээ халдваргүйтгэлийг өдөрт 2- 3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж байна.  Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дадлагыг өдөр бүр хийх байгаа бөгөөд бүртгэлийн хуудсыг хөтөлж байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР